Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын үндэсний хороо /2023.06.05/-ны өдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Тус хуралдаанаараа дараах 4 асуудлыг хэлэлцэв. Үүнд:
Шинэ Хархорум хотын шинэ нисэх буудлын байршлын судалгаа,
Шинэ Хархорум хот хүртэлх авто замын төлөвлөлтийн судалгаа,
Шинэ Хархорум хотын эрчим хүчний хангамжийн төлөвлөлтийн судалгаа,
Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийн судалгаа концепцийг боловсруулах ажлын танилцуулга.
Хэлэлцсэн асуудлуудын хүрээнд Үндэсний хорооны гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. Хуралдаанаас Улаанбаатар хот – Хархорум болон Улаанбаатар хот – Өгийн нуур чиглэлийн авто замын трасс, Элсэн тал орчимд шинэ онгоцны буудал байгуулах судалгааны байршил, “Мандалговь-Арвайхээр” чиглэлийн 220кВ болон “Арвайхээр-Хархорин” чиглэлийн 110кВ-ын ЦДАШ-аар хангах хувилбарыг тус тус хэлэлцэн дэмжлээ. Мөн Шинэ Хархорум хотыг төлөвлөж, байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах ажлыг холбогдох хууль, журмын дагуу шуурхай зохион байгуулахаар тогтов.