Нийтэлсэн огноо: 2024/01/24

УОК: Өвөлжилт хүндэрсэн аймгуудад өндөржүүлсэн бэлэн байдал зарласан


Шадар сайд С.АМАРСАЙХАН:

-Өвөлжилт бүх аймагт хүнд байгаа учир зарим аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, долоон аймгийн 28 сум төмөр буюу шилэн зудтай байна. Нойтон цас орж, хөлдөж мөстөж, мал

17 аймгийн 128 сум цагаан зудтай байна. Ингээд тооцохоор 21 аймаг нийтдээ зудын эрсдэлтэй байна. Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нэгдүгээрт, экспортыг зогсоох. Өөрөөр хэлбэл, малын тэжээл, өвсний экспортыг 2024 оныг дуустал зогсоох шийдвэр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гарсан. Үүний зорилго нь өвс тэжээлийн нийлүүлэлтийг дотооддоо тогтворжуулах, малчдын гар дээр очиж байгаа тэжээлийн үнийн хөөрөгдлийг бууруулах. Гуравдугаарт, тэжээлийн үйлдвэрүүдтэй уулзаж, зохион байгуулалтыг хийж эхэлсэн. Үйлдвэрийн үнээр буюу дундын зуучгүйгээр малчдад тэжээлийг хүргэх тал дээр УОК-ын шуурхай штаб аймаг бүр дээр 24 цагаар ажиллаж байна.

Анализ, ярилцлага