Нийтэлсэн огноо: 2024/01/24

Оюутны карт маргаашнаас үйлчилж эхэлнэ


Улаанбаатар смарт карт компаниас автобусаар хөнгөлөлттэй зорчих оюутны картыг түдгэлзүүлэх шийдвэр гарсан талаар өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Тодруулбал, өнгөрсөн оны долдугаар сарын 7-нд батлагдсан Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгад “43.2.5-д нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон журмын дагуу олгох” гэсэн заалт хасагдсантай холбоотой 2024 оноос эхлэн хөнгөлөлттэй зорчих боломжгүй болоод байсан юм. Үүнтэй холбогдуулан холбогдох байгууллагууд зохицуулалт хийхээр ажиллаж байгаа гэдгийг мэдэгдсэн.

Тэгвэл энэхүү шийдвэрийг цуцалж байгаатай холбоотойгоор Нийтийн тээврийн газраас мэдэгдэл гаргалаа.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал:

-2024 оныг дуустал оюутнуудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй үнээр зорчуулах зохицуулалтыг хэвээр үргэлжлүүлнэ. Оны төсөвт оюутнуудын нийтийн тээврийн унааны нөхөн олгох зардлыг хоёр дахин нэмж, 12.3 тэрбум төгрөг болгон баталсан тогтоолыг үндэслэсэн. Ажлын өдөр оюутнууд нийтийн тээврээр нэг удаа үнэгүй зорчиж байгааг хоёр удаа болгож байна.

Оюутнуудын автобусны картын хөнгөлөлт маргаашаас буюу нэгдүгээр сарын 10-наас дахин хэрэгжинэ гэв.

 

 

Анализ, ярилцлага