Нийтэлсэн огноо: 2023/06/23

Зөвшөөрөлгүй барилгын ажил явуулж буй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсооно


Сайдын ээлжит шуурхай хуралдаан /2023.06.05/-ны өдөр боллоо. Хуралдааны эхэнд яамны газар хэлтэс, харьяа байгууллагууд, төслийн нэгжүүд өнгөрсөн 14 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлын мэдээллээ танилцууллаа. Өнгөрсөн хугацааны гол ажлуудаас дурдвал:

Улсын хэмжээнд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгүй 7 барилга дээр цамхагт кран угсарч үйл ажиллагаа явуулж байсан зөрчилд мэдэгдэл өгч зогсоов. Мөн барилгын ажил нь дууссан 50 цамхагт краныг буулгаж, 3-аас дээш жил зосгож техникийн аюулгүй байдал хангахгүй байсан 3 цамхагт краныг албадан буулгуулав.

Зөвшөөрөлгүй барилгын ажил явуулж байсан нийт 26 аж ахуй нэгжид холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллав.

Европын сэргээн босголтын банкинд хүргүүлсэн “Гэр хорооллын хэсэгчилсэн инженерийн хангамжийн эх үүсвэрт сэргээгдэх эрчим хүч ашиглах” төслийн санхүүжилт татах асуудлаар албан хэлэлцээрүүдийг явуулав.

“Нийслэл Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний баримт бичгийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх ажлын хүрээнд БХБ-ын сайд Ц.Даваасүрэн, НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, албаны хүмүүс уулзалт хийж, саналаа нэгтгэв.

“Газрын тос дамжуулах хоолойн чиг, чигийн дагуух зурвас” газрыг Улсын тусгай хэрэгцээнд авах тухай Засгийн газрын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ЗГХЭГ-т хүргүүлэв.

“Сэлбэ сэргэлт” төслийн баг Сэлбэ голын дагуу хийгдэх 6 эгнээ автомашины болон нийтийн тээврийн зориулалттай зам, явган, дугуйтай хүний зорчих 42.6км урттай замын чигийг эцэслэн тогтоон, 500 м өргөнтэй зурвасаар агаарын зураг авалт, хээрийн хэмжилт, судалгааг хийж, М 1:500 маштабтайгаар байр зүйн дэвсгэр зургийг бэлэн болгож, холбогдох салбарын сайдуудад танилцуулж, ЗГ-т хүргүүлэв.

Шуурхай хуралдаанд танилцуулагдсан дээрх ажлуудаас гадна авч хэрэгжүүлэх зарим ажлуудын хүрээнд сайд Ц.Даваасүрэн дараах үүрэг чиглэлүүдийг өглөө. Үүнд:

✅ “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө”-г эцэслэх чиглэлд онцгой анхаарч, тус баримт бичгийн боловсруулалтыг яаравчлах;

✅ “Сэлбэ сэргэлт” төслийн хугацаатай нарийвчилсан төлөвлөгөөг гаргаж, ажлыг эрчимжүүлэх;

✅ Ипотекийн зээлийн санхүүжилтийн хүрээнд техник хамтын ажиллагааны тохиролцоогоо эцэслэх;

✅ Зөвшөөрөлгүй барилгын ажил явуулж буй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох;

✅ Барилгын ажлын талбайд, хүрээлэн буй орчинд хөдөлмөр хамгааллын аюулгүй байдал алдагдаж буй зөрчилд ХНХЯ-ны хөдөлмөрийн аюулгүй байдлын байцаагч нарт мэдээлэл хүргэж, ажлаа уялдуулж ажиллахыг үүрэгдлээ.

Анализ, ярилцлага