Биополитикийн тухай товч тэмдэглэл

Тухай:

Монголчууд газраа хувьчлуулахгүй байх чухал шалтгаан бол геополитик биш биополитик юм шүү. Хэрвээ бидний газар хувьчлагдвал зөвхөн уул уурхайн корпорациуд ирж ховор хөрс, алт, зэс, нүүрсээ ухаж байгаль орчныг минь сүйрүүлээд зогсохгүй хятад болон бусад орны хүнсний аварга корпорациуд хэдэн мянган га газар худалдаж авч био шатхууны эх үүсвэр болох рапс тарихаас аваад хэдэн мянгын га бэлчээрийг худалдан авч, монголын малын ихэнх нь корпорациудын гарт орж, улс төрчдөөс өөр хүмүүс мах дийлж авч идэж чадахгүй болно. Монгол шиг жижиг улс битгий хэл Энэтхэг зэрэг дэлхийн хамгийн хүн ам ихтэй том улсууд ч ард түмнээ, ялангуяа тариачдаа Америкийн Монсанто корпорацийн шуналт үйл ажиллагааны золиос болохоос хамгаалж чадаагүй, хамгаалахыг ч хүсээгүй юм.

Фуко уншиж байгаад 21 дүгээр зуунд биополитик геополитикоос ч илүү чухал болох тухай бичсэнийг хараад гайхаж байлаа. Дэлхийн нэгдүгээр дайнаас өмнө баруунд өрнөж байсан мэдлэгийн дискурс амьдралыг тийм ч их анхаарлын төвд байлгасангүй. Тэгсэн хэр нь хүний амьдралыг хэрэгтэй үедээ алж устгадаг байлаа. Үүний нэг тод томруун жишээ нь нацист Германы олон сая еврейг устгасан хорт хийтэй өрөө. Гэтэл дэлхийн нэг, хоёрдугаар дайны дараа хүний хувийн амьдралд янз бүрийн хэлбэрээр, төрөл бүрийн арга барилаар нэвтэрч, амьдралыг алж хөнөөх биш аврах уртасгахад хамаг анхаарал нь чиглэв. Зарим оронд өнөөг хүртэл хүнд өвчтэй, эдгэрэх найдлагагүй болсон хүмүүст эвтаназиа буюу үхэх эрхийг хориглож байгаа билээ. Фуко барууны энэхүү дискурсын гадна талд өөрөөр хэлбэл дэлхийн гуравдагч орнуудад юу болж байгааг харвал хүний амьдралын чанар, амжиргааны түвшин тасралтгүй уруудан доройтож байгаа явдал гэж бичсэн байв.

За ийнхүү энэ биополитик гэсэн сэдвээр ойлголтоо өргөжүүлж эхлэв. Энэ тухай ойлголтоо сийр18m3zuuf5pldljpgүүлбэл:

1. Хүний хүнс хоолны чанар маш муудаж байгаа. Хүнсний том концернуудгенийн өөрчлөлттэйгөөс гадна хадгалагч бодис, чихэр, нийлэг хиймэл амт үнэр гээд хүний биед хортой бодистой эрүүл мэндэд аюултай хүнсний бүтээгдэхүүн их хэмжээгээр хийж байгаа. Үүнд Макдональдс гэх мэт түргэн хоолны том гинжин бизнесээс аваад бүхий л аж үйлдвэрийн хүнс орно.

2. Монсанто гэх мэт америк концерн гуравдагч орнуудад их хэмжээний газар түрээсэлж, худалдаж авч био шатахуун нэртэй машины шатахуун үйлдвэрлэх рапс тосны ургамал тарьдаг.

3. Монсанто орон нутгийн нөхцөлд таарсан уламжлалт үр тариа, хүнсний ногоо, жимсний төрөл сортыг үгүй хийж, өөрийн бий болгосон генийн өөрчлөлттэй сортоо худалдааны гэрээгээр далимдуулан ядуу буурай орнуудад оруулдаг. Жишээ нь Энэтхэгт хөвөнгийн тариачид ийм сорт авсанаар түүнд зайлшгүй дагалдах шавьжны хор, химийн бордоо зэргийг дийлж худалдаж авч чадаагүйгээс олноор үгүйрэн ядуурахад хүрч, маш олон тариачид амиа хорлоход хүрсэн ийм эмгэнэлт явдал болсон. Өмнөд Америкийн улс орнуудын уугуул иргэд болох жижиг тариачдын эрдэнэ шишийн сортыг өөрийн генийн өөрчлөлттэй сортоор солих гээд биополитикийн дайн гэж болохоор зөрчил явагдаж байгаа билээ.

4. Барууны том концернууд гахай, тахиа, галуу, гургуул шувууг олноор нь маш бага талбайд шахан тэжээж, иймээс халдварт өвчин гарах эрсдэл аюултай нэмэгдсэн тул байнга антибиотикоор бөмбөгддөг. Ийнхүү амьтнаас хүнд дамжих халдварт өвчний бактер, вирус антибиотокт дийлдэхгүй тэсвэртэй болж, ийм хоол хүнс идэж байгаа иргэд нь халдварт өвчин тусвал мөн л ямар ч антибиотик уугаад эдгэхгүй ийм аюултай байдалд хүржээ. Үүнээс гадна өсөлтийн гормоноор амьтныг тэжээдэг тул ийм мах иддэг иргэдийн хүүхэд залуусын бэлгийн бойжилт маш эрт болдог, үүнээс өөр янз бүрийн гаж нөлөө байдаг аж.

5. Генийн өөрчлөлттэй жимс ногоо үргүй байх тохиолдол их. Энэ нь идэхэд амар юм шиг сэтгэгдэл төрүүлж байгаа ч эрдэмтэд ургамалын үрэнд хорт хавдраас хамгаалах чанартай бодис, омега 3 гэх тосны исэл зэрэг байдгийг илрүүлжээ.

6. Эмийн үйлдвэр ихээхэн ашигтай бизнес хийх болсон нь төрөл бүрийн эм хэргэлэж байгаа иргэдэд эрүүл мэндийн ямар үр дагавар учруулж байгааг одооноос байнга ярих боллоо. Жишээ нь эмэгтэйчүүдийн жирэмснээс хамгаалах эм нь маш хортой байгаа нь илэрсэн. Эмээ нь ээж нь бас ийм эм хэргэлэж байсан бол залуу бүсгүй гэнэт хүндээр өвчлөх, насан туршид ажил хөдөлмөр эрхлэх чадвараа алдах аюул тулгараад байгаа ийм тохиолдлууд их гарсан. Мөн психофармака үйлдвэр нь жилээс жилд нэмэгдэж байгаа сэтгэцийн гаж өвчинтэй хэмээн оношлосон иргэдэд элдэв сэтгэл зүйн үйлчлэлтэй хүчтэй эмнүүд өгөх болсон.

7. Химийн бордоо, шавьж, ургамалын хороос эхлээд гэр ахуйн элдэв ариутгах бодис, тэр ч бүү хэл гоо сайхны элдэв бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа химийн үйлдвэр мөн л асар их ашигтай бизнес хийж байна. Зөгийнөөс аваад маш олон төрлийн амьтан химийн үйлдвэрийн золиос болж, хөрс усанд асар их хэмжээний хор хуримтлагдаж байна.

8. Африкт болсон эбола гэж өвчин байгальтай хайр найргүй харьцаж, ширэнгэн ойг огтолж тариан талбай болгож байгаа явдалтай холбоотой гарч ирсэн. Ширэнгэн ойд байдаг нисдэг нохой хэмээх амьтан хоол тэжээлээ олох, хоргодох газаргүй болж, тосгоны модон дээр суух болжээ. Түүний биед байдаг эбола хэмээх өвчний вирус ийнхүү хүний биенд шилжин орох болсон байна.

9. Элдэв урьдчилан сэргийлэх тарианд хөнгөн цагааны нэгдэлээс аваад маш хортой бодисууд орсон байдаг.

10. Эмч нар хүний наймааны мафитай хуйвалдан хүний эд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийх болсон явдал. Ядуу буурай орнуудын хамгийн ядуу эмзэг давхрагын хүүхэд залуусыг хэдхэн долларын ашгаар урхидан эд эрхтэнээ зарахад хүргэдэг. Ихэвчлэн өөрөө зөвшөөрсөн хэмээх гэрээнд гарын үсэг зуруулсан байдаг нь эрх зүйн халхавч болж ихээхэн ашиг олж буй эмч ба зуучлагч нарыг хариуцлагат тооцоход бэрх. Мөн зуучлагч нар нь олон шат дамжлагатай, бие биенээ нүдээр харж биеэр уулзаж байгаагүй тул яг голчлон зохион байгуулж, ашгийн ихэнхийг авч байгаа этгээдийг тодруулахад төвөгтэй. Үүнээс өөр бүүр ч сэтгэл сэрдхийлгэсэн жишээ бол Хятадын эрхтэн дархтнууд шоронгийн хоригдлын эд эрхтнийг өөрийн болгож авдаг тухай тархсан мэдээ юм. Фалуньгун хэмээх хятадын уламжлалт цигун ба энтэхэгийн ёга дасгалыг хослуулан хийдэг хөдөлгөөнийг хятадын эрх баригчид хятадын төрийн дайсан хэмээн үйл ажиллагааг нь хориглоод, баривчилж шоронд хийсэн. Зарим мэдээний үзэж буйгаар бол фалуньгун дасгал хийдэг залуу хүний эд эрхтэн шилжүүлэн суулгахад маш тохиромжтой, шинэ эзний биед харшлахгүй дороо дасж зохицдог учир хятадын хөгшин эрхтэн дархнуудад эд эртнийг нь шилжүүлэн суулгах болсон гэнэ. Түүнээс гадна хятадын баячуудын эхнэр үр тогтсон өндгөн эсээ донор нэрт өөр эмэгтэй хүний умайд шилжүүлэн өөрөө хүүхдээ тээж гаргалгүй хүнээр тээж гаргуулдаг болсон тухай мэдээ, уран зохиолын бүтээлд дурдсан хэсэг байдаг.

11. Ихээхэн түгшүүртэй нэг сэдэв бол клондох буюу генийн инженерийн аргаар эд эсээс амьтан, хүн ургуулан бий болгох боломжтой болсон явдал. Энэ нь нэгт ямар нэг дарангуйлагч төр үржүүлж хийсэн хүнээр бүхэл бүтэн арми босгох хоёрт хүнд эд эрхтнийг нь шилжүүлж суулгах зорилгоор генийн аргаар хүн үржүүлнэ гэсэн улс төр ёс сутрахууны маргаан дэгдээж буй. Харин бодит амьдрал дээр хэргэжээд байгаа нь америкийн хүнсний аварга корпорациудад том фермерүүдийн нийлүүлж буй маханд клон аргаар үржүүлсэн үхрийн мах их хэмжээгээр байгаа, ийм мах зах зээлд аль хэдийнэ орсон, холбогдох талууд төрөөс хяналт явуулах, шалгах, зогсоох ажиллагаа хийлгэхгүй, мөн төрийн зүгээс ч мэдээгүй царайлж, чих нүдээ дарж байгаа явдал юм.

12. Нийлэг биолог хэмээх салбар бий болж лабарторид бактери, вирус шинээр бий болгож, үржүүлэх туршилт хийж эхэлсэн. Хэрвээ ямар нэг бактер вирусээ лабраториас алдвал яах вэ гэсэн асуудал олон хүний сэтгэлийг түгшээх болсон. Ийнхүү өөрийн дуулсан ойлголтуудаа танилцууллаа. Бид өнөөдөр геополитикоос ч илүү нөлөө бүхий болсон биополитикийн эрин үед амьдарч байгаа билээ. Бид энэ талаар хэр их мэдлэгтэй байна? Энэ тухай манай эрдэмтэн докторууд ярьж байна уу? Хэрвээ тэд мэдэж байгаа бол цаашид Монгол улс ямар бодлого баримтлах, хүн ардынхаа эрүүл мэнд, амь нас, амьдралыг хамгаалах тал дээр хэрхэн яаж санаа тавьж байгаа билээ?

Хаягууд

0 Сэтгэгдэл бичэх: “Биополитикийн тухай товч тэмдэглэл”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Бидэнтэй дараах сувгуудаар нэгдээрэй.

Жиргээ

September 2017
M T W T F S S
« Aug    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  

Google Analytics Stats