Хятадын эдийн засгийн байр суурь ба гадаад валютын нөөцийн анализ

Тухай:

Өдгөө олон улсын санхүүгийн зах зээлд шинжээчдийн анхаарлыг ихээхэн татаж буй нэг асуудал нь Хятадын гадаад валютын нөөцийн хэмжээ юм. Хятадын гадаад валютын нөөц 2014 оны дундуур дээд хэмжээндээ буюу $4 их наяд долларт хүрсэн нь дэлхийд хаа ч байхгүй рекордыг тогтоож байсан юм. Эдийн засагчдын үзэж буйгаар энэ нь Хятадын валютын нөөцийн дээд хязгаар бөгөөд үүнээс хэтэрсэн нөөцтэй байх шаардлагагүй, нөөцөө $3.5 – $4 их наяд долларт барьж байх төлөвтэй аж. Их хэмжээний долларыг нөөц хэлбэрээр хадгалаад байх нь эдийн засгийн ашигтай шийдэл биш бөгөөд бэлэн мөнгийг үр ашгаа илүүтэй өгөх бизнес, төсөлд зарцуулж байхад тийм ч их эрсдэл байхгүй нь үнэн юм.

Ямартай ч $10.3 их наяд долларын эдийн засагтай улсад ДНБ-ийхээ 34% – 40% орчим хувьтай тэнцэх гадаад валютын нөөцтэй байна гэдэг аюулгүй байдлыг хангаж байна гэж үзэж болно. Аан тийм Хятадын гадаад валютын нөөцийн хэрэгцэээтэй холбогдуулаад энд нэг зүйлийг заавал дурдах шаардлагатай. Учир нь Орос, Солонгосоос эхлээд Монголоор дараалаад бусад улс орнууд Хятадтай хийх худалдаагаа доллараар бус юаньаар хийх, дотоодын мөнгөн тэмдэгтүүдээ юаньаар свап солилцоо хийх болсон нь Хятадын хувьд ч, бусад улсуудын хувьд ч долларын нөөцийн хэрэгцээг багасгасан нөлөө үзүүлж байгаа юм. Үүн дээр нэмээд Хятад улсын санаачилгаар байгуулагдаж буй БРИКС-ын орнуудын юаньд суурилсан $100 тэрбум долларын үнэлгээ бүхий нөөцтэй хөгжлийн банк, $50 тэрбум долларын үнэлгээтэй валютын нөөцийн сан зэрэг төслүүд нь долларын хэрэгцээний төсөвийг нэмэгдүүлээгүй нь лавтай. Олон улсын зах зээлд болж буй үйл явдлын чиг хандлага болоод Хятадын санаачилгаар хэрэгжиж буй томоохон төслүүдээс үзхэд Хятадууд алсдаа олон улсын зах зээл дээрхи гол валют болох долларыг юаньаар солих эрмэлзлэлтэй байгаа бөгөөд үүнийгээ юуны өмнө бүс нутгийн зах зээл дээр юаны нөлөө, хэрэгцээг нэмэгдүүлэх замаар хэрэгжүүлж эхэлж буй аж. Ямартай ч өөрийн мөнгөн тэмдэгт юанаа дэлхийн гол валют болгох том амбицтай Хятад улсын хувьд долларын нөөцөө нэмэгдүүлээд байх нь угаасаа өөрийгөө үгүйсгэсэн бодлого байх болно.

Хэдийгээр Хятадын төв банкнаас гадаад валютын нөөцийн бүтэцээ нууцалдаг ч шинжээчдийн таамаглаж буйгаар Хятадын гадаад валютын нөөцийн 65% орчим хувь нь ам.доллар, 25% орчим хувь нь евро, үлдсэн хувь нь Английн паунд, Японы иен болон бусад мөнгөн тэмдэгт хэлбэрээр хадгалагдаж байдаг аж. Хятад улсын гайхамшигтай хөгжлийн нууц нь зах зээл дахь өөрийн онцлогт тохируулсан төрийн зохицуулалт ба мөнгөний бодлогодоо байдаг бөгөөд үүн дундаа төв банк нь асар их валютын нөөцөө ашиглан интервенц хийж юаны ханшийг тогтвортой барьсаар ирсэн нь бизнес цэцэглэх тогтвортой орчнийг бүрдүүлж өгсөн чухал үүргийг гүйцэтгэсэн юм.

10924742_314534068753806_5268475347642114037_n
Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засаг, гэвч жил, жилээр өссөөр буй эдийн засаг нь Хятадыг дэлхийн хамгийн том эдийин засагтай улс болох боломжийг ойртуулсаар байгаа юм. 2014 онд мөнгөний ханшаар үнэлэгдэх тооцоогоор $10.3 их наяд долларын ДНБ үйлдвэрлэсэн Хятад улс $17.7 их наяд бүхий эдийн засагтай Америкийн араас хоёрдугаарт жагссан. Гэвч бидний хэрэглэх дуртай, илүү бодитой гэж үздэг мөнгөний худалдан авах чадвараар тооцсон үнэлгээгээр бол $17.6 их наяд ДНБ бүхий Хятад улс дэлхийн хамгийн том эдийн засагтай орон болж $17.4 их наядаар хэмжигдэх эдийн засагтайгаар Америк удаалсан.

Ямартай ч сүүлийн 30 гаруй жил тогтовортойгоор өссөөр ирсэн Хятадын эдийн засаг 2014 онд 7.3% хувь өссөн бөгөөд, 2015 онд өсөлтийн хувь бага зэрэг буурч 7% болно гэсэн тооцоо буй ч энэ нь манайхны тайлбарлах гэж оролдоод буй шиг ирэх жил Хятадын эдийн засаг саарна, бүс нутагт эдийн засгийн хямрал, тогтворгүй байдлыг үүсгэнэ гэх хэмжээний сөрөг нөлөөг авчирахгүй юм.

Тэгвэл манай улсын хувьд үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдаж буй гадаад өрийн байдлыг Хятад дээр аваад үзвэл ДНБ-ийх нь дөнгөж 9% тай тэнцэх хэмжээнд байгаа нь эрсдэлгүй харьцаанд байна гэж үзэж болно. Нэмж доллар, гадаад валют нөөцлөх шаардлагагүй гэх хэмжээнд хүрнэ гэдэг магтууштай, итгэлтэй байна гэсэн үг. $4 их наяд доллараар хэмжигдэх асар их валютын нөөц, тэгээд ч юанын олон улсын зах зээл дахь үүрэг, нөлөө ихэссээр байгаа нь дэлхийн хоёр дахь том эдийн засгийн байр суурийг бэхжүүлж буй хэрэг төдийгүй тогтвортой, тууштай өсөлтийн орчныг бүрдүүлж буй хэрэг юм. Тогтвортой эдийн засагтай, эрэлт хэрэгцээ хэзээд өндөртэй асар том зах зээлийн хаяанд орших Монгол улсын хувьд эдийн засгаа хямралаас гаргах төдийгүй, өсгөөд өндийлгөөд явах боломж нь нээлттэй. Хятадын эдийн засгийн уналтаас болоод бид хямраад гэж ичгүүргүй залах нөхдүүдийг болиосой гэж хэлмээр байна. Бодлого, чадвар, сэтгэл л дутдаггүй юм бол гэхээс, бусдаар бол гайгүй.

Хаягууд

0 Сэтгэгдэл бичэх: “Хятадын эдийн засгийн байр суурь ба гадаад валютын нөөцийн анализ”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Бидэнтэй дараах сувгуудаар нэгдээрэй.

Жиргээ

November 2017
M T W T F S S
« Aug    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  

Google Analytics Stats