ШХАБ. ШХАБ. ШХАБ.

https://www.globalresearch.ca/wp-content/uploads/2016/07/Expanding-SCO-e1467567288292.jpg

Тухай:

“ШХАБ тойрсон беен туйлшрал давлагаалж байна. Негее л харамсалтай дvр терх. Олон нийтэд ереесее ПРО, КОНТРА аргументуудыг егехгvй юм” хэмээн бичсэн найз Munkh-Erdene Terbish -ын санаан дээр хэдэн үг нэмэрлэхээр шийдэв.

ШХАБ гэснээс хоёр жил орчмын өмнө ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБОО-ны (ЕАЗХ) туршлага, сорилт, цаашдын чиг хандлагын талаар ОХУ-ын ШУА-дээр хагас сар орчим судалгаа хийх боломж олдсон юм. Тэр үед Эрдэнэбат ЕС-ын засаг санаачлаг гаргаж, тэрхүү судалгаагаа өргөжүүлж өгөөч гэсэн хүсэлт тавьсан юм. Тэрхүү хүсэлтийн дагуу олон улсын багтайгаа хамтран Монгол, Киргиз улсуудад юу юун дээр анхаарах талаар зөвлөмж гаргаж өгсөн боловч засаг солигдож, ажил тэр чигээрээ замхарсан билээ. Байгуулсан гэрээ, судалгааны ажил зогсох аюулд орсон тэр үед аз болж Киргизийн засгийн газар судалгааг худалдаж авснаар судлаачдынхаа цалинг тавьж, алдагдалгүй өнгөрч чадсан юм. Би гэдэг хүн ямар “өглөө болгон эх орноо бодож сэрдэг” эх оронч биш, юу боллоо гэж хөдөлмөрөө үнэгүй бариад гүйхэв дээ.

Улмаар төд удалгүй ГХ-ны шинэ сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улс ЕАЗХ-той “Чөлөөт худалдааны хэлэлцээр” байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж орхив (http://www.mfa.gov.mn/?p=38565). Манай үе үеийн засаг үндсэн суурь судалгаа байтугай чиг хандлага тодорхойлох тандалт явагдаагүй байхад иймэрхүү эрс тэс шийдвэр гаргадаг нь гэм биш зан болоод удаж байна. Өнөөдөр босоод буй ШХАБ-д үндсэн гишүүнээр элсэх асуудал ч иймэрхүү замаар явсан нь ойлгомжтой. ЯАХААРАА УЛС ОРНЫ ИРЭЭДҮЙД ОНЦ АЧ ХОЛБОГДОЛТОЙ ШИЙДВЭРИЙГ ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛЛЭХГҮЙГЭЭР ГЭНЭТ ГАРГАЖ ИРДЭГ ЮМ БЭ? Энэ нь бидний тавих эхний асуулт байх ёстой юм. ЭНЭ БОЛ ЗАРЧМЫН АСУУДАЛ.

ШХАБ-д үндсэн гишүүнээр элсэх нь зөв үү буруу юу? гэдэг бол харин процесс ном журмаар явсан тохиолдолд задлан тодорхойлж болох дараагийн асуудал. ЕАЗХ-ны судалгаан дээр гэхэд олон улсын 11 судлаачаас бүрдсэн баг нийт 3 сар гаруй ажиллаж байж дөнгөж ерөнхий дүр зураг гаргаж ирсэн туршлага бий. Олон улсын харилцаа, улстөрийн эдийн засаг, түүх, экономикс, хөгжлийн эдийн засаг, олон улсын эрх зүй зэрэг олон салбарын огтлолцол дээр судлах ёстой иймэрхүү том сэдвийг хэдэн дипломатч сониноор яриад шийдчихдэг юм ч биш. Харин асуудлыг задалж, эрэмбэлж өгөхөд дөхөмтэй хэд хэдэн ерөнхий асуултаар нийгэмд өрнөж буй маргааныг илүү цэгцэлж өгөх боломжтой юм гэж үзлээ.

Нэгжээс ерөнхий рүү явах эхний бүдүүвч:

1. Улстөрийн шийдвэр аль талын санаачлалаар гарав? Хятад? Орос? Монгол? Ямар нэгэн дарамт шахалт нөлөөлсөн үү? Санаачлаг Монголоос гарсан бол “манай тал” ямар хонжоо хайж байгаа вэ? Богино хугацааны эдийн засгийн ашиг хонжоо юу? Тийм бол дотоодын ямар бүлэглэл, тоглогчид энэ санааг зүтгүүлж байна вэ?
2. ШХАБ ер нь ямар төрлийн байгууллага вэ? Цэвэр цэргийн блок уу, зевлелдех байгууллага уу? хамтын ажиллагааны байгууллага уу? аль эсвэл эд нарын холимог уу?
3. ШХАБ-ын хэлбэр мөн бүтэц нь ямар төрлийн хамтын ажиллагаанд ээлтэй харин ямарт халтай байж болох вэ? Боломж чадавх нь ярьсан тунхагласан шигээ хэмжээнд байж чадах уу? Тухайн байгууллагыг функц, легитим чанар, эрх мэдэл гэсэн гурван шалгуураар авч үзэх шаардлагатай болно.

Буцаад ерөнхийгөөс нэгж рүү явах бүдүүвч:

4. Тэгвэл дэлхий ертөнц хаашаа явж байна вэ? Хүчний харьцаа аль тийш хэлбийж байна? Үүнд ШХАБ-ын гүйцэтгэх үүрэг юу байж болох вэ? ШХАБ болон Нэг бүс нэг зам санаачлагын уялдаа холбоо.
5. ШХАБ-ын дотоод засаглал, легитим чанар юун дээр оршиж байна вэ? ОХУ. БНХАУ хоёроос бусад талуудын үг хэлэх, шийдвэр гаргах үйл явцад оролцох бодит боломж хэр их вэ? Асуудал, маргаан шийдэх албан ёсны механизм бий юу?
6. ШХАБ-д элссэн тохиолдолд дотоодын улстөр-эдийн засгийн тогтолцоонд ямаршуу байдлаар нөлөөлөх магадлалтай вэ? Улмаар Монгол улсын хөгжил цэцэглэлтэд ямар нөлөө үзүүлэх боломжтой вэ?

Дахин хэлэхэд эдгээр нь дөнгөж маргаан мэтгэлцээнийг чиглүүлэх, илүү тодорхой болгоход чиглэгдсэн асуултууд юм. Судалгаа эхлэх бол арай өөр өнцгөөс авч үзэх нь дамжиггүй. Эцэст нь хэлэхэд ямарваа нэг эвсэл, байгууллагад ороход тухайн бүтцийн мөн чанар, боломж бололцооноос гадна субъект болох Монгол улсын зорилго, зорилт юу вэ гэдэг нь ач холбогдлоор нэгэн шийдвэрлэх хүчин зүйл болно. Хэрэв манай зорилго хоёр хөрштэйгөө, бүс нутгийн бусад улс орнуудтай харилцах харилцаагаа илүү өндөр түвшинд гаргая гэж байгаа бол нэг өөр хэрэг. Бүс нутгийн улсуудтай хамтарч Хятад, Орос хоёртой ширээний ард суух хүсэлтэй байгаа бол бас сайшаалтай хэрэг. Хэрэв тийм бол ШХАБ тохиромжтой бүтэц нь мөн үү? гэдэг асуулт гарч ирнэ. Харин эсрэгээрээ, зээл авах, хөрөнгө оруулалт татах зэрэг богино хугацааны арилжааны ашиг хонжоо хайх бодолтой байгаа бол яагаад заавал ШХАБ гэж? гэсэн асуудал босож ирнэ….

ЭЦЭСТ НЬ ИТГЭЛТЭЙГЭЭР ХЭЛЖ ЧАДАХ ГАНЦ ЗҮЙЛ БОЛ ИЙМ ХӨНГӨН ХУУМГАЙ, ХААЛТТАЙ, ХУЛГАЙЧ НОХОЙ ШИГ ХАНДАХ АВААС ЯМАРЧ ПРОГРЕССИВ ЭВСЭЛД ОРООД УЛС ҮНДЭСТЭНД НААЛДАХ ЮМ БАЙХГҮЙ ҮЛДЭХ НЬ ГАРЦААГҮЙ!

Хаягууд

0 Сэтгэгдэл бичэх: “ШХАБ. ШХАБ. ШХАБ.”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Бидэнтэй дараах сувгуудаар нэгдээрэй.

Жиргээ

December 2018
M T W T F S S
« Jul    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  

Google Analytics Stats