ХУЛГАЙД АЛДСАН ЗҮЙЛЭЭ БУЦААЖ АВАХ НЬ ХУВИЙН ӨМЧИД ХАЛДАЖ БУЙ ХЭРЭГ БИШ ЮМ.

http://photos.jang.com.pk/tasveer_images/2011-2-2/large/7_8513.JPG

Тухай:

Эрдэнэтийн асуудал дээр Төр ямар үндэслэлээр өөртөө авах боломж байсаар атал 49 хувиасаа татгалзаж Монгол Зэс гэх компанид өгсөн бэ? Эрдэнэтийн 49% хувийг Оросууд Монголын засгийн газрын зөвшөөрөлгүйгээр хэнд ч зарах эрхгүй! Олон улсын жишигт, мөн хамтарсан үйлдвэрийн гэрээгээр бол хувьцаа наймаалах асуудал хамтрагчийн зөвшөөрлөөр явагддаг, өөрөөр хэлбэл Оросууд 49 хувиа зарна гэвэл 51 хувийг эзэмшигч Монголгын ЗГ-т эхэлж санал тавих төдийгүй, гуравдагч этгээдэд зарах бол Монголын ЗГ-аас заавал зөвшөөрөл авах ёстой. Төр яагаад энэ асуудлыг ард түмнээс НУУВ? Эрдэнэт бол ЗГ, Төрийн өмч биш, харин УЛСЫН өмч юм. Өнөөдөр төр Эрдэнэтийн алдагдсан 49 хувийг улсдаа буцаан аваад Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 сая иргэндээ хувьцаа хэлбэрээр олгох хэрэгтэй. Үүний дараа ард иргэд эзэмшиж буй хувьцаагаа зарах нэг нь зарна, зарахгүй нэг нь эзэмшилдээ үлдээж ногдол ашигаа хүртэж суух болно.

Эрдэнэтийн 49 хувийг шийдэх энэ хувилбар хамгийн зөв хувилбар бөгөөд ингэснээр:
1. Өмч жинхэнэ хууль ёсны эзэндээ очно.
2. Баялгийг зүй ёсны дагуу хуваарьлах шударга ёс хэрэгжинэ.
3. Монголын баялгийг үндэсний эрх ашигт хамгийн зөв нийцтэй хэлбэрээр зарцуулах жишиг тогтоно.
4. 26 жил АМЪГҮЙ шахам байсан Хөрөнгийн Бирж амь орж жинхэнэ утгаараа ажиллах боломж бүрдэнэ.
5. Хувь хүний орлого нэмэгдэх хэрээр дотоодын зах зээл, худалдан авалт идэвхжин сэргэнэ.
6. Эрдэнэт хотын иргэд санаа амрах бөгөөд шилжилт хөдөлгөөн зогсож нутагтаа тогтвортой амьдралаа үргэлжлүүлнэ.
7. Эрдэнэт үйлдвэрийг жинхэнэ утгаар нь НИЙТИЙН ХУВЪЦААТ КОМПАНИ (PUBLIC COMPANY) болгох боломж нээгдэж, ТУЗ-ийг шинэчлэн байгуулж мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэн ажилласнаар Эрдэнэтэд хуучин байсан төрийн нэр барьсан НАМ ОЛИГАРХИЙН БҮЛЭГЛЭЛ, сая шинээр бий болсон ХУВИЙН КОМПАНИЙН БҮЛЭГЛЭЛИЙН Эрдэнэтийн өмчийг ЦӨЛМӨДӨГ, ШАМШИГДУУЛДАГ тогтолцоог хална.
8. 2016 оны байдлаар бараг 10 дахин буураад байсан Эрдэнэтээс улсад төлдөг татварын орлогыг хуучин байсан түвшинд хүргэх, улмаар нэмэгдүүлэх боломж бий болно.
9. Одоо үүсээд буй эдийн засгийн хямрал ард түмэнд арай хөнгөн тусна.

 

Хаягууд

0 Сэтгэгдэл бичэх: “ХУЛГАЙД АЛДСАН ЗҮЙЛЭЭ БУЦААЖ АВАХ НЬ ХУВИЙН ӨМЧИД ХАЛДАЖ БУЙ ХЭРЭГ БИШ ЮМ.”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Бидэнтэй дараах сувгуудаар нэгдээрэй.

Жиргээ

July 2017
M T W T F S S
« Jun    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  

Google Analytics Stats