Жил бүр зохион байгуулагддаг “Боловсрол: Мөнгө, Чанар, Хариуцлага” иргэний нийгмийн үндэсний Долдугаар чуулганд идэвхтэй оролцоно уу!

Тухай:

Жил бүр зохион байгуулагддаг “Боловсрол: Мөнгө, Чанар, Хариуцлага” иргэний нийгмийн үндэсний Долдугаар чуулганд оролцогчдын бүртгэл эхэллээ.

Чуулган энэ сарын 29-30-ны өдрүүдэд Чингис зочид буудалд болох бөгөөд үнэ төлбөргүй.

Энэхүү чуулган нь боловсролын асуудлыг чанар, санхүүжилт, хариуцлагын хүрээнд бүх нийтээрээ хэлэлцдэг орон зай юм.

Долдугаар чуулганаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблейн чуулган болон Дэлхийн боловсролын чуулганаар боловсролын дараагийн 15 жилийн зорилго батлагдсантай холбоотойгоор үндэсний түвшинд өрнөх үйл явцыг хөдөлгөх, иргэний нийгмийн оролцоог эхнээс нь бий болгохтой холбоотой асуудлуудыг тойрон хэлэлцэнэ.

Мөн боловсролын шинэ хөтөлбөрийн үндсэн зарчим, ялангуяа тэгш хамруулах, тэгш боломж хангахтай холбоотой асуудлын талаарх хийсэн судалгаануудын тайланг танилцуулан тулгамдсан асуудлуудаар салбар хуралдаан хийхээр төлөвлөжээ.

Та чуулгантай холбоотой мэдээллийг 7000-8292, 9929-9777 дугаарын утас болон info@all4education.mn хаягаар авах боломжтой.

Хаягууд

0 Сэтгэгдэл бичэх: “Жил бүр зохион байгуулагддаг “Боловсрол: Мөнгө, Чанар, Хариуцлага” иргэний нийгмийн үндэсний Долдугаар чуулганд идэвхтэй оролцоно уу!”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Бидэнтэй дараах сувгуудаар нэгдээрэй.

Жиргээ

July 2017
M T W T F S S
« Jun    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  

Google Analytics Stats