АЗИ–ЕВРОП ТҮМНИЙ 11-р ЧУУЛГАН – ШУДАРГА ХУДАЛДАА БА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТАЛААРХ САЛБАР ХУРАЛ

Тухай:

АЗИ – ЕВРОП ТҮМНИЙ 11 ДҮГЭЭР ЧУУЛГАН (АЕТЧ 11) 2016 оны 7-р сарын 4-6-ны хооронд Улаанбаатар хотод “Ази- Европын эв санааны шинэ нэгдлийг цогцлуулан Эрх тэгш, Шударга, Хүртээмжтэй хөгжлийг эрэлхийлэн хөгжүүлэхүй” сэдвийн дор 11 дэх удаагаа зохион байгуулагдана. AEТЧ 11 нь өөр хоорондоо холбоотой цуврал хэлэлцүүлэг, семинар, мэтгэлцээн өрнөх нээлттэй орон зай байх болно. Та бүхэн энэ чуулганд янз бүрийн хэлбэрээр оролцох боломжтой.
 
ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН СТРАТЕГИЙН ХҮРЭЭЛЭН үндэсний зохион байгуулалтын багт орон ажиллаж буй бөгөөд ШУДАРГА ХУДАЛДАА БА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН талаарх салбар хурлыг хариуцан ажиллана. Энэ салбар хуралд бэлтгэх семинар, хэлэлцүүлэгт оролцох ХУДАЛДАА ба ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН чиглэлээр ажилладаг СУДЛААЧИД, ТББ-УУД, БОДЛОГЫН ХҮРЭЭЛЭНГИЙН төлөөллийг идэвхтэй оролцохыг уриалж байна.
 
ШУДАРГА ХУДАЛДАА БА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ гэж юу вэ? Монголчууд бидэнд ямар хамааралтай вэ?
 
Монгол Улс капиталист тогтолцооны нэг эд эс болж, үндэсний эдийн засгаа олон улсын зах зээлтэй холбосноор 25 жилийг үдлээ. Энэ хугацаанд олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын талаар нэгдсэн, цогц бодлоготой болж чадаагүйн улмаас эдийн засгийн тусгаар тогтнол оо бараг бүрэн алдаж, түүхийн эд нийлүүлэгч хар зах болоод байна. Энэ зөвхөн бидний зовлон уу гэвэл үгүй юм. Өнөөдөр гуравдагч ертөнц, хөгжиж буй орнууд хэмээн цоллогддог Ази, Африк, Латин Америкийн улс орнууд шударга бус худалдааны болон хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрүүдээс болж хөгжлийн дараагийн түвшинд гарах боломжгүй болоод буй юм. Чөлөөт худалдааны гэрээнүүд улс орнуудын эдийн засгийг экспорт руу чиглүүлэх үндсэн зорилготой бөгөөд үндэстэн дамнасан капитал нь бүс нутаг болон хоёр талт хөрөнгө оруулалтын гэрээгээр дамжин дэлхийн өнцөг булан бүрд чөлөөтэй орж гарах боломжтой болдог. Энэхүү капиталын чөлөөт урсгалыг хаах, ард түмэндээ наалдацтай болгох гэж ямарваа нэг улс оролдох аваас олон улсын хэмээх шошготой ХУВИЙН арбитрын шүүхээр дамжин дааж давшгүй өрөнд ордог байна.
 
Худалдаа ба хөрөнгө оруулалтын шударга бус байдал нь 1970-ад оноос хэрэгжиж эхэлсэн неолиберал цогц арга хэмжээнээс эхтэй аж. Неолиберал бодлогын үр дүнд улс орнууд тусгаар тогтнолоо аажмаар алдаж, үндэстэн дамнасан капиталын эрхшээлд орох бүрэн орох аюултай тулгараад буй юм. Эдийн засгийн тусгаар тогтнол алдагдахын хирээр тухайн улс орны ард түмний эрх хумигдаж мөн байгаль орчин, эдийн засаг, өр, эрчим хүч, хүнсний хямралууд нь улам даамжирч, иргэд болон улс хоорондын баян хоосны ялгаа туйлширлаа. Азид хямралаас өмнө өргөн тархсан ядуурал, тэгш бус байдал улам даамжирсан. Европод эдгээр хямралаас болж хүмүүс ажлын байраа алдаж, өрөнд баригдах зэргээр амьдралын баталгаа алдагдаж байна. Бидний амьдрал, амьжиргааг үндэсний болон үндэстэн дамнасан компани, корпораци тодорхойлон бид улам бүр корпорацид “барьцаалагдах” боллоо. Үүний эсрэг хүмүүсийн эсэргүүцэл гол төлөв орон нутаг, үндэсний хэмжээнд өрнөж байна. Иймээс, АЕТЧ хүмүүсийн эсэргүүцлийг бүсийн, бүс хоорондын болон дэлхийн хэмжээнд гаргах, эв санааны нэгдэл, хамтын ажиллагааг дэмжих, бэхжүүлэх, цар хүрээг нь нэмэгдүүлэх зорилго тавьж байна.
 
Тийм ч учир, энэхүү 11-р Чуулганы үеэр Ази – Европын ард түмний итгэл найдварыг илэрхийлсэн, тэдний хөгжлийн талаарх үзэл баримтлалын зангилаа сэдвүүдийг хөндөн, тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэх Ард түмний Хүсэл эрмэлзэл бүхий стратегийн арга замыг эрэлхийлэн хэлэлцүүлэг өрнүүлнэ. ШУДРАГА ХУДАЛДАА БА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН сэдэв үүний нэг цөм асуудал болох юм.
 
Хэлэлцэх асуудлууд:
 
Энэ семинарын гол зорилго нь Монголын иргэний нийгмийн байгууллагууд болон судлаач, эрдэмтдийн хүсэл эрмэлзэл, туулж буй бэрхшээл, зорилт зорилго зэргийг хэлэлцэж, Ази Европын бусад ТББ-ууд, судлаач эрдэмтэд, бодлогын хүрээлэнгүүдтэй холбогдож, түншлэх боломж зэргийг тодорхойлох бөгөөд дараах сэдвүүдийн хүрээнд ярилцах боломжтой юм:
 
– Олон улсын эдийн засаг, улстөр, хөрөнгө оруулалт ба худалдааны түншлэлүүдийн төлөв байдал,
 
– Транс-Пасифик Түншлэл (TPP), Транс-Атлантик Худалдаа ба Хөрөнгө Оруулалтын Түншлэл (TTIP) зэрэг мега гэрээнүүдээс гадна бүс нутаг болон хоёр улсын хэмжээнд хэлэлцэгдэж буй чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалтын гэрээнүүд
 
– Япон – Монголын хооронд байгуулагдсан Эдийн Засгийн Түншлэлийн/Чөлөөт Худалдааны Гэрээ (Japan-Mongolia EPA)
 
– Хаан Ресурс компанийн Монголын засгийн газрын эсрэг үүсгэсэн хэрэг (Khan Resources Inc., Khan Resources B.V., and Cauc Holding Company Ltd. v. The Government of Mongolia, UNCITRAL)
 
– Монгол Улсын бусад улс орнуудтай хийсэн хоёр талт хөрөнгө оруулалтын гэрээнүүд (BIT’s)
 
– Бусад сэдэв нээлттэй
 
www.aepf.info
www.shinjeech.mn

Хаягууд

0 Сэтгэгдэл бичэх: “АЗИ–ЕВРОП ТҮМНИЙ 11-р ЧУУЛГАН – ШУДАРГА ХУДАЛДАА БА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТАЛААРХ САЛБАР ХУРАЛ”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Бидэнтэй дараах сувгуудаар нэгдээрэй.

Жиргээ

November 2017
M T W T F S S
« Aug    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  

Google Analytics Stats