Түрээсийн эдийн засаг буюу улс төр эдийн засгийн нөхцөлдөл

Тухай:

Монголд vнэхээр нийгмийг хамарсан системийн хямрал болж байна, гэхдээ энэ vйл явц улс тєрийн тvвшнээс илvv гvнд, нийгэм-эдийн засгийн тогтолцооны буюу формацийн тvвшинд явагдаж байгаа бололтой.

Дvгнэлтээ шуудхан хэлбэл, єнєєдєр Монголчууд бид капитализмын эдийн засагтай ардчилсан нийгмийг байгуулахыг зорьж байгаа боловч хvчтэй эзэдтэй учир амь бєхтэй оршсоор байгаа феодалын нийгмийн улс тєр, эдийн засгийн рентийн тогтолцооноосоо салж чадахгvй байна. Монгол улс феодализмаас (коммунизмд хvрэх оролдлогоо дутуу орхин) капитализм руу шилжих гэж хямарсаар байна.

Монгол улс феодализмдаа байсаар байгаа гэж хэлж байгаа юм уу гэж олон хvн дургvйцэн асууж байж болох юм. Тийм ээ, бид феодализмаас бvрэн салах болоогvй л байгаа бололтой. Эдэлж хэрэглэж буй гар утас, компьютер, унаа тэрэг, ємсєж буй костюмаар нь vнэлбэл бид vнэхээр XXI зуунд амьдарч байгаа нь vнэн боловч энэ бvгд нь vндсэндээ даяаршиж буй дэлхий ертєнцийн нєлєєллийн vр дvн юм. Монголчууд бид хоорондын харилцаандаа, шинжлэх ухааны хэллэгээр, нийгмийн баялгийг vйлдвэрлэх, хуваарилах тогтолцооны тvвшиндээ феодалын нийгэмд байдаг улс тєр, эдийн засгийн рентийн суурь харилцааг хадгалсаар л байна.

Рентийн засаг гэж тєрийн эрх мэдлийг хуваан тvрээслэж, тvрээслэгч нь ур эрх мэдлээ ашиглан єєртєє нийгмийн баялгаас тєрийн нэрээр илvvтэйгээр хуваарилан авах тогтолцоо юм. Тvрээслэгч нь тvрээслvvлэгчдээ татвараа л цаг хугацаанд нь тєлсєн бол єєрийн эзэмшилдээ бvхнийг ємчилж, бvгдийг захирна. Ийм тогтолцоо нь дундад зууны vеийн хаан, тvvний харьяаны жижиг хаадын хооронд эрх мэдэл, баялгаа хуваан эзэмших харилцааны суурь болж байсан билээ.

Дундад зууны ихэнх улсууд ч тухайн vедээ дээрхтэй адил тогтолцоотой байсан юм. Амбан захирагч нар нь эзэн хаандаа тодорхой цагт тодорхой хэмжээний татвар тvрээсээ тєлсєн л бол бусад vед нь єєрийн муждаа хэмжээгvй эрхт хаан мэт байсан. Тэд энэ эрх мэдлээ эзэн хаанаасаа тvрээслэн авснаар тэдний хооронд рентийн харилцаа тогтоно. Ийм харилцаа нь феодалын улс тєр, эдийн засгийн тогтолцооны гол суурь болж байсан юм. Феодалын нийгэм хєгжихийн хэрээр тvvний гvнд эхлээд меркантил буюу худалдаа наймааны, дараа нь vйлдвэрлэлийн капиталын харилцаа vvссэнээр улс орнууд капитализмд шилжин орсон гэдэг.

Монгол дахь улс тєр, эдийн засгийн рентийн тогтолцооны эзэд нь эрх баригч улс тєрийн намууд юм. Vеээ єнгєрєєсєн энэ тогтолцоо нь єнєєгийн Монголын нийгмийн хєгжлийн хэрэгцээ шаардлагад огт нийцэхгvй байна. Нийгэм системийн хямралд оржээ. Рентийн хуваарилалтын пирамидыг бvрдvvлэгч болсон улс тєрийн намууд шинэчлэгдэж чадалгvйгээр нийгмийнхээ хєгжлєєс хоцорч, тvvнд саад бологч гол хvчин зvйл болон хувирав.

Рентийн тогтолцоотой нийгэмд иргэн хvний нийгмийн баялгаас хvртэх хувь хэмжээ нь баялгийг vйлдвэрлэх, бvтээхэд оруулсан vнэлэмжээр бус харин эрх мэдэл, хуваарилалтын пирамид буюу засгийн эрхийг барьж буй намд эзлэх байр сууринаас хамаарч байна.

Социализмын жилvvдэд Монголд улсын ємч ноерхож байсан гэж ярьдаг. Энэ ч бас буруу тайлбар болов уу. Тэр vед Монголд улсын ємч бус харин эрх баригч намын корпоратив ємч байсан гэж хэлэх нь зєв байх. МАХН буюу хєрєнгийн эзэн нь тэр vеийн Засгийн газар, Ерєнхий сайдыг томилж, (улс ардын) аж ахуйгаа хариуцуулдаг байсан. 1991 онд ардчилсан хувьсгал ялснаар МАХН энэ эрх мэдлээсээ тvр зуур салсан ч хvч чадал нь сэргэхийн хэрээр улсын гэж нэрлэгдэх ємчийн ихэнхийг буцаан хянах болсон билээ. Энэ ємч хэсэг хугацаанд эзэнгvйдэж, сvйрч эхэлсэн боловч аажмаар МАХН болон тvvний гол єрсєлдєгч намуудын хvчний харилцааны дагуу дахин хуваарилагдах болсон юм.

Єнєєдєр, Монгол улсын хєрєнгийг (улсын тєсєв, доноруудаас єгч буй мєнгє г.м.) захиран зарцуулах эрх мэдэл vндсэндээ рентийн тогтолцооны дагуу хуваарилагддаг. Тєрийн эрх авсан хvчнvvд одоохондоо улс орныг удирдах засаглалын шинэ системийг бий болгож чадахгvй байгаа учир Монголд єнєєдєр хамгийн энгийн буюу эрх мэдлийг рентээр хуваарилах зарчим vйлчилж байна. Эрх баригчид шинэ системийн оронд пирамидыг хамтран эзэмших єєр хувилбарыг гарган ирсэн.

Рентийн тогтолцооны дvрмийн дагуу хєрєнгє мєнгєтэй холбоотой тєрийн бvх албан тушаал єєрийн vнэ єртєгтэй болж, тvvнийг нь тєлж, албан суудлаа худалдан авсан хvмvvс тэрvvхэн хавьдаа Монгол улсын хэсэг хєрєнгийг єєрийн хєрєнгє мэт захиран зарцуулж, мєн дараагийн шатны хvмvvстээ эрх мэдлээ хэсэгчлэн тvрээслэх замаар пирамид vvсч єсєн томорсоор. Пирамидын чухам аль давхарт байр суурь эзэлснээс хувь хvмvvсийн нийгмийн баялгаас хvртэх хэмжээ хамаарна.
Эрх баригч намын дарга сайдын суудлыг “мєнгєєр” тvрээслэнэ. Сайд нь агентлагуудын захирлын албыг тvрээсэлж шархаа нєхнє.

Тєрийн эрх мэдэл, албан тушаалыг тvрээсээр хуваарилах ийм тогтолцоо нь улс орныг ядууруулж, баялаг vйлдвэрлэх оч, галыг унтраана. Ийм тєрийн дарамтыг иргэн бvр мэдэрч байна. Пирамидын гадуур бизнес хийх бололцоо улам бvр хумигдаж бизнесмэнvvд аажмаар пирамидаас хувь хvртэх нь vйлдвэрлэл эрхлэхээс ашигтай гэж ойлгох боллоо. Тэд албан тушаалд хєрєнгє оруулах нь хамгийн ашигтай, хамгийн ирээдvйтэй бизнес гэж дvгнэж байна.

Феодалууд газраа тvрээслэн мєнгє олдог бол Монголын шинэ цагийн удирдагчид тєрийн албыг тvрээслэдэг.

Харамсалтай нь, хvн тєрєлхтєний тvvхэнд vеээ нэгэнт єнгєрєєсєн энэ тогтолцоо нь бvтээсэн баялгаараа єрсєлдєж буй шинэ ертєнцєд биднийг vргэлжийн ядуу, мєнхийн хоцрогдсон байх хувь тавилантай болгож болзошгvй юм.

Авилга Монголд цэцэглэж буйг бид бvгдээрээ мэднэ. Бид авлигачидтай тэмцэж байна. Харин эдийн засгийн vр vндсийг нь бvрэн олж харж чадахгvй байна. Рентийн тогтолцоо нь манай нийгмийн суурь харилцааг тодорхойлсоор байгаа юм бол дээшээ татвараа тєлж, доороосоо татвараа хураан авч явах нь энэ тогтолцооны дотоод дvрмийн дагуу явагдаж байгаа эдийн засгийн харилцааны ердийн хэлбэр юм биш vv. Ардчилал, шударга ёсыг дэлхий нийтээр эрхэмлэх болсон єнєє цагт бид ийм vйлдлийг гэмт хэрэг гэх боловч бодитоор оршсоор байгаа рентийн тогтолцоо, албан тушаал хуваарилалтын энэхvv пирамидыг авилгагvйгээр тєсєєлєх боломжгvй.

Улс тєрийн намуудыг эрс шинэчилж, бvтээгчид, vйлдвэрлэгчдэд илvv бололцоо олгосон шинэ, шударга тогтолцоог эрчимтэй хєгжvvлэхгvйгээр бид ядуурлаас ч гарч чадахгvй, авилга хумигдах эдийн засгийн суурь нєхцлийг ч нийгэмд бий болгож чадахгvй. Vйлдвэрлэгч буюу зах зээлд єрсєлдєн баялаг бvтээгчдэд авилга ашиггvй. Тэд олонхи болохын хэрээр эрх мэдлийн шинэ хуваарилалт явагдах болно.

Улс тєрийн намуудын хоцрогдол нь улс vндэстний эрх ашиг, бидний єдєр тутмын амьдралтай шууд холбоотой асуудал учир намын шинэчлэл бол зєвхєн тухайн намын дотоод хэрэг биш юм гэдгийг бид ойлгож эхэлж байна. Улс тєр, эдийн засгийн ухааны суурь судалгаа, Монголын нийгмийн хєгжлийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн улс тєрийн намын шинэ загварын тухай онолын сэтгэлгээг хєгжvvлэхгvйгээр бид энэ хямралаас гарах замаа амар олохгvй болов уу.

Д.ЭНХБАТ
(єдрийн сонин 2005-12-14 299)

http://archive.olloo.mn/modules.php?name=News&file=print&sid=18479

Хаягууд

0 Сэтгэгдэл бичэх: “Түрээсийн эдийн засаг буюу улс төр эдийн засгийн нөхцөлдөл”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Бидэнтэй дараах сувгуудаар нэгдээрэй.

Жиргээ

September 2017
M T W T F S S
« Aug    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  

Google Analytics Stats