Монголчууд нийгмээ судлахаа болихоор тэр ажлыг нь өөр хүмүүс хийж өгдөг юм! (Ядуурал үнэхээр 6-7% аар буурсан уу?)

Тухай:

Дэлхийн банкны судалгаагаар Монголын ядуурал энэ жил 21% орчим болсон гэсэн. Энэ нь өнгөрсөн жилийн 27% хувиас даруй 6-7% буурсан үзүүлэлт. Бид үнэхээр сохор байна уу? Эсвэл статистик ноотой байна уу? Монголчууд нийгмээ судлахаа болиод 25 жил боллоо. Нийгэм эдийн засгийн бараг бүх үзүүлэлтийг олон улсын байгууллагууд тооцож гаргана. Хөгжлийн бодлого, орон нутгийн бодлого, мал аж ахуйгаа яаж авч явахыг нь хүртэл бас өөр хүн заана. Хүн амын орлого, ядуурал, тэгш бус байдлын үзүүлэлт бас л адилхан. Дээр дурдсан тоогоор бол ядуурал энэ жил 21% орчим байна. Нүдэн дээр ард иргэдийн амьдрал дордоод байхад статистик үзүүлэлтээр шал эсрэгээр гараад байдаг нь юундаа байна?!

МУИС-ын судалгаагаар энэ онд орлого нь өдөр тутмын суурь хэрэгцээндээ л дөнгөж хүрдэг ӨРХ 34,7%. Харин өдөр тутмын суурь хэрэгцээнд ч хүрэлцдэггүй (хоол, унд гэх мэт) ӨРХ 11,6%-ийг тус тус эзэлж байна. Нэмээд үзвэл ядуурлын түвшин 50 орчим хувь болж байна. (Их бүдүүлгээр бодоход шүү дээ!)

INCOME MGL 2015

Өдрөөс өдөрт суларч буй иргэдийн худалдан авах чадвар, нийт гадаад, дотоод өрийн дарамт зэргийг тооцож үзвэл ядуурлын ирмэг дээр буй иргэд хэд болох бол?! Зөвхөн орлогоор тооцоход ядуурал 50 орчим % бн. Чанар муутай хоол хүнс, ус ба агаарын бохирдол, байрны үнэ, түрээс, халаалт, цахилгааны мөнгө зэрэг наад захын хэрэгцээг тооцдог НҮБ-ын олон хэмжээст аргачлалаар бодвол энэ тоо өсөх нь гарцаагүй.

Социализм улиран өнгөрч, марксист идеологи шахагдсан нь манай нийгэм анги давхаргагүй болсон гэсэн үг яавч БИШ юм. Мөнгөгүй, завгүй, эрх мэдэлгүй, албан тушаалгүй, танил талгүй нийгмийн 99% өөрийн эрх ашгийн төлөө лобби хийж чадах уу? Шударга сонгууль явах боломж байна уу? Ашиг сонирхлын бүлэг үүсгэх боломж 1% д илүү юу эсвэл 99%д нь илүү юу? Хэнд ч ойлгомжтой байх. Харьцангуй эрх тэгш боломжтой хүмүүс л ардчилсан замаар амьдрах боломжтой гэдгийг хүн төрөлхтний түүх харуулсаар л…

Нийгмийн доод болон дундаж давхаргад чиглэсэн бодлого нь дайн дажингүй ямар ч түүхэн үед улс орны тэргүүний бодлого байх ёстой. Дундаж иргэндээ чиглэсэн бодлого нь нийт хүн амын боловсрол, эрүүл мэнд,хөдөлмөрийн бүтээмж, сэтгэл санааны байдлыг дээшлүүлж тэр хирээрээ нийгэм эрүүлжиж, худалдан авах чадвар өсдөг. Харин чинээлэгжсэн дундаж давхаргатай улсад удаан хугацаагаар бизнес эрхлэх таатай нөхцөл бүрддэг нь зүй ёсны хэрэг. Ер нь хөгжлийн философид аливаа үндэстний тэргүүн зэргийн баялаг бол түүний ард түмэн байдаг. Хөгжлийн амин зангилаа бол хүн ард эрүүл саруул аж төрөх, аюулгүй амьдрах, бүтээлч хөдөлмөр эрхлэх орчныг бий болгоход оршдог. Харин бид өдийг хүртэл мөнгө, эд баялаг хуримтлуулах, хэрэглээг өсгөхийн тулд байгалийн баялаг, хайран цагаа зарцуулж буйгаас болж хөгжил дэвшил ХҮНээс улам холдсоор ирэв. Ийм ч учир дундаж ХҮН ээ баримжаалсан төрийн хараатай, удаан хугацааны бодлого ард иргэд, бизнес эрхлэгчид гээд нийгмийн бүхий л давхаргад харилцан нөхцөлдөлтэй хөгжин дэвжих боломж олгодог байна.

Хаягууд

0 Сэтгэгдэл бичэх: “Монголчууд нийгмээ судлахаа болихоор тэр ажлыг нь өөр хүмүүс хийж өгдөг юм! (Ядуурал үнэхээр 6-7% аар буурсан уу?)”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Бидэнтэй дараах сувгуудаар нэгдээрэй.

Жиргээ

September 2017
M T W T F S S
« Aug    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  

Google Analytics Stats