Олон улсын валютын сан (ОУВС) амны уншлага болсон БАЯЧУУД НЬ УЛАМ БАЯЖИЖ БАЙЖ УЛС ОРОН ХӨГЖДӨГ хэмээх ҮЗЛЭЭСЭЭ ТАТГАЛЗЛАА

Тухай:

Орлогын болон хэрэглээний тэгш бус байдал гаарсан ямар ч улс орон дундаж орлоготой орны статусаас давж хөгжиж чадсан түүх байдаггүй – Дэлхийн Банк

Х.Б: Эдийн засагч хүний хувьд манайхны амны уншлага мэт болсон “баячууд нь улам баяжиж байж улс орон хөгждөг (trickle down–урсах гоожих, савирах гэсэн үг—дээрээс доош урсах эз-ийн өгөөж)” гэх үгэнд би итгэдэггүй, худлаа гэдгийг нь мэддэг, энэ талаар хэлж ярьдаг. Энэ нь ялангуяа Монгол мэтийн авилгад идэгдсэн, дорой засаглалтай, хоцронгуй хөгжилтэй улсад бол бүр ч худал юм.

“Trickle down economics” буюу баячуудыг улам баяжуулах эдийн засгийн номлолын гол залуурдагч ОУВС саяхны гаргасан тайландаа <<IMF has shown that ‘trickle-down’ economics is dead; you cannot rely on the spoils of the extremely wealthy to benefit the rest of us— Баячууд улам баяжсанаар бусад нь үр ашигаас нь хүртэнэ, э/з-н өгөөж нэмэгдэнэ гэх онол нь ҮХСЭН—-Хэт баяжсан хүмүүсийн өглөгөд горьдож амьдарна гэдэг худал>> хэмээн хүлээн зөвшөөрсөн нь ямартай ч миний итгэл үнэмшлийг баталгаажуулсан хэрэг.

(Ж.С: Жосеф Стиглиц тэргүүтэй эдийн засагчдын (http://www.icrict.org/about-us/) судалгаагаар тогтоосноор хамгийн өндөр орлоготой иргэд илүү мөнгө олоход эдийн засгийн өсөлт удааширч байж ээ. Харин ядуу хүмүүсийн орлого нэмэгдэхэд нийгэм тэр чигээрээ үр шимийн хүртдэг аж. 5 жилийн үр дүнг харьцуулахад нийгмийн өндөр орлоготой 20% -ын орлого 1%-аар нэмэгдэхэд э/з-ийн өсөлтийн хурд 0.1% орчмоор буурдаг байна. Харин эсрэгээрээ, бага орлоготой  20% -ын орлого 1%-аар нэмэгдэхэд э/з-ийн өсөлт 0.4% -аар нэмэгдэж байж ээ. (http://money.cnn.com/2015/06/15/news/economy/trickle-down-theory-wrong-imf/) 150 гаруй улс оронд явуулсан энэхүү судалгаа олон жил амь бөх явж ирсэн төөрөгдлийг арилгаж, 2015 оноос хойших эдийн засгийн бодлогын суурь болох магадлалтай байгаа манай хувьд тун сайшаалтай хэрэг болж буй юм.)

Тэгвэл энэ тал дээр таны шийдэл, санал юу юм гэж сөрөг асуулт зүй ёсоороо гарч ирнэ л дээ? Хариулт нь маш энгийн, миний давтан, давтан ярьдаг ядуурал, тэгш бус байдлыг арилгах нь хөгжлийн нэгэн суурь нөхцөл болдог. Ядуурлыг арилгах, ядаад бууруулж Казахстан шиг 0.1% биш гэхэд Орос шиг 5-8% хүргэх юм. Тэгш бус байдал нь ялангуяа баялаг бүтээдэг биш ухдаг, өсөн нэмэгдэх бус дундран багасгах үйлдвэрлэл, хуудуутай өмч хувьчлал дээр суурилсан бол нийгмийг хөгжүүлэх бус ухраана.

(Ж.С: Баячуудад өндөр татвар ноогдуулах татварын шаталсан тогтолцоог эдийн засгийн өсөлтөд муу гэж сурталчилдаг боловч энэ бодлого нь бодит байдал дээр капитализмыг сүйрүүлээгүйгээр барахгүй харин ч илүү хүчирхэг болгож байсан жишээ олон байна. “Дэлхийн 2-р дайны дараа ихэнх баян капиталист оронд татвар болон нийгмийн халамжид зарцуулах хураамжийг огцом нэмсэн. Гэсэн хэдий ч (эсвэл үүний улмаас болсон байх) 1950-1973 онд эдгээр оронд эдийн засгийн өсөлт хамгийн өндөр байсан бөгөөд түүхэнд үүнийг “Капитализмын алтан үе” гэж нэрлэдэг. Үүнээс өмнөх үед баян капиталист эдийн засагтай орны нэг хүнд ноогдох орлого жилд 1-1.5 хувиар нэмэгдэж байсан бол энэ үед АНУ, Их Британи зэрэг оронд 2-3 хувь, баруун Европт 4-5 хувь, Японд бүр 8 хувийн өсөлтөд хүрсэн. Түүнээс хойш эдгээр орнууд хэзээ ч дахин ийм өндөр өсөлтөд хүрээгүй юм.” (Ха Жуу Чан) Нийгмийн доод болон дундаж давхаргад чиглэсэн бодлого нь нийт хүн амын боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөрийн бүтээмж, сэтгэл санааны байдлыг дээшлүүлж тэр хирээрээ нийгэм эрүүлжиж, худалдан авах чадвар өсдөг. Харин чинээлэгжсэн дундаж давхаргатай улсад удаан хугацаагаар бизнес эрхлэх таатай нөхцөл бүрддэг нь зүй ёсны хэрэг. Ер нь хөгжлийн философид аливаа үндэстний тэргүүн зэргийн баялаг бол түүний ард түмэн байдаг гэж үздэг. Хөгжлийн амин зангилаа бол хүн ард эрүүл саруул аж төрөх, аюулгүй амьдрах, бүтээлч хөдөлмөр эрхлэх орчныг бий болгоход оршдог. Харин бид өдийг хүртэл мөнгө, эд баялаг хуримтлуулах, хэрэглээг өсгөхийн тулд байгалийн баялаг, хайран хөдөлмөр, цаг зав аа зарцуулж буйгаас болж хөгжил дэвшил ХҮНээс улам холдсоор ирэв.  Ийм ч учир дундаж ХҮН ээ баримжаалсан төрийн хараатай, удаан хугацааны бодлого ард иргэд, бизнес эрхлэгчид гээд нийгмийн бүхий л давхаргад харилцан нөхцөлдөлтэй хөгжин дэвжих боломж олгодог байна.)

Товчхондоо, баячуудын, ялангуяа зохистой бус аргаар хөрөнгөжсөн хүмүүсийн өглөгөөс горьдож амьдарна, улс орноо хөгжүүлнэ гэдэгт итгэх нь хэт гэнэн ч бус, бүр эрүүл бус сэтгэхүйтэй байгаагийн нэг илрэл юм.

Х.Батсуурь, Ж.Санчир

Хаягууд

0 Сэтгэгдэл бичэх: “Олон улсын валютын сан (ОУВС) амны уншлага болсон БАЯЧУУД НЬ УЛАМ БАЯЖИЖ БАЙЖ УЛС ОРОН ХӨГЖДӨГ хэмээх ҮЗЛЭЭСЭЭ ТАТГАЛЗЛАА”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Бидэнтэй дараах сувгуудаар нэгдээрэй.

Жиргээ

September 2017
M T W T F S S
« Aug    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  

Google Analytics Stats