Усгүй бол соёл үгүй, хөгжил үгүй, амьдрал үгүй!

Усны гачигдал үүсч, байдал хурцадсан газрууд

Тухай:

Оюу Толгойн Хяналт” ТББ анх 2009 оны 10 дугаар сараас Оюу Толгойн зэс-алтны уурхайн Хөрөнгө оруулалтын гэрээ, түүний хэрэгжилтийн хяналтыг хийж эхэлсэн юм. Төсөл хэрэгжих хугацаанд шаардагдах усны нөөцөө баталгаажуулж байж төсөл эхлүүлдэг бизнесийн журам байдаг. Үүнийг хангахын тулд МУ-ын Усны тухай хуулинд өөрчлөлт оруулж Оюу Толгой төслийг хэрэгжүүлэгчид өөрийн хөрөнгөөр хайгуул хийж олсон усыг бүрэн ашиглуулах заалт оруулж өгсөн. Гэтэл өнөөг хүртэл ОТ төслийн олборлолтод ашиглах усны хэмжээг 870 л\сек баталж өгсөн ч ордын нөөцийг 150.000 ба түүнээс дээш тонныг өдөрт олборлох зорилгоо хэрэгжүүлэхэд хүрэлцэх усны нөөцийн баталгаа гаргаж чадаагүй байна.

Харин ч 2017 оноос хойш усны нөөцийн асуудал хурцаар тавигдах тул гадаргын усаар хангагдах хувилбаруудыг судлах шаардлага гарна гэж БОННҮ-дий тайландаа тусгасан байдаг. Үүний дагуу МУ-ын Усны тухай хуулинд дахиад өөрчлөлт оруулж гадаргын усыг түлхүү ашиглах үнийн бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Орхон голын усыг урагш татаж ТТ, ОТ болон бусад төслүүдийг хангах бодлого анхнаасаа яригдаж байсан бөгөөд өнөөдөр энэ төслийн урьдчилсан ТЭЗҮ-г Дэлхийн банк санхүүжүүлж, Дэлхийн эдийн засгийн форумын Глобал усны нөөц 2030 төслийн хүрээнд ажиллаж буй Ажлын хэсгийг Оюу Толгойн ХХК-ийн Усны асуудал эрхэлсэн Марк Ньюби ахалж байна. МУ-ын усны нөөцийн менежментийн төслийг бодлоготой нь хамт мөн л нөгөө Дэлхийн банк барьж байна.

Говийн бүсэд ус асар их хэмжээгээр ашигладаг төслүүд ганц Оюу Толгой уурхайгаар хязгаарлагдахгүй. Энд Таван Толгой, Цагаан суврага, Нарийн сухайт дахь нүүрсний уурхайнууд, коксжих үйлдвэрүүд, цахилгаан станц, засмал зам ба төмөр замын барилга, онгоцны буудлууд гээд хорь гаран том хэрэглэгч байна. Др. Ж.Далайгийн “Говь ба Ус” номонд эдгээр говийн Зуун бүсийн үйлдвэрүүдийн нийт усны хэрэглээ 600-1000 л\сек-ээс давсан тохиолдолд газрын доорхи усны нөөцийн хүрэлцээний хувьд хүндрэлтэй бөгөөд байгалийн тэнцвэртэй байдлыг алдагдуулах хор нөлөөтэй юм” гэсэн байдаг. Гэтэл Оюу Толгой дангаараа 870 л\сек ашиглах зөвшөөрөлтэй, ашиглаж байгаа тайлан нь 696 л\сек боловч үүнийгээ 1165 л\сек болгож өсгөх зөвшөөрөл хүсч байсан баримт бий. Эдгээр тоог харахад газрын гүний ус хүрэлцэхгүй нь илт байна. Ямар шийдлүүд байна вэ?

Нэгдэх шийдэл нь: GН4х6—ийн ижил шүүрдэг цооногууд: Газрын гүний ус зарим нийтлэлд “эртний ус” гэдэг, газар доорхи буюу бага гүнийн ус гэх хоёр өөр түвшинд орших усны нөөцийг сайтар ялгахгүй, чухам хаанаас нь ус аваад байгааг баталгаажуулах, гол нь хянах чадавхгүй байгаагийн нэгэн нотолгоо нь Гүний хоолойн “цутгалан цооног” (Cascading wells)-ын асуудал юм. Бага гүнийн усыг доош алдаж байхаар “бүтээсэн” цооногын инженерийн зургаас харвал бага гүний усыг доош алдах, их гүний ус дээш цоргихоос хамгаалах зорилготой цементээр цутгаж битүүмжилсэн шүүрүүд тавилгүй хийсэн нь тогтоогдсон зургаан цооногын дөнгөж гурвыг нь ОТ битүүмжлээд байна. Бага гүний буюу малчдын худгийн усыг хамгаалахаас гадна их гүний ус дээр цоргиж ундны усыг эрдэсжилт ихтэй агууламжаар бохирдуулахаас хамгаалдаг учиртай байна. ОТ үйлдвэрийн, хяналтын, хайгуулын г.м. олон төрлийн цооног нийт 100 гаран байдаг гэдэг. Эдгээрт бүгдэд шалгалт хийгдээгүй л байна.

Дээрх хэлбэрээр усаа “арвижуулах” нь Оюу Толгой төслийг хэрэгжүүлэгчид Хөрөнгө оруулалтын гэрээний 6.19.2. “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон усны нөөцийн талбайн хүрээнд энэхүү Гэрээг байгуулсан өдөр хэрэглэгдэж байгаа ундны болон мал аж ахуйн хэрэгцээний усны хэмжээ, чанарыг одоогийн хэмжээнээс бууруулахгүй байх” үүргээ ноцтойгоор зөрчиж байгаагийн нотолгоо юм.

Усыг арвижуулах хоёрдахь шийдэл нь Орхон-Говь төсөл. Орхон голын хур бороо, хаврын шар усаар нэмэгдэх хэсгийг даланд хуримтлуулан урагшаа сувгаар татах төсөл боловсруулж ТЭЗҮ-ийн түвшний судалгааг Дэлхийн банкны зээлээр санхүүжүүлж байна.

Орхон-Говь” төслийн усыг урагш татах 1000 км усан хоолойг барих замд хичнээн малчин өрх бэлчээрээ, иргэд тариалангийн газраа алдах тооцоо гараагүй байна. Оюу Толгойн 75 км Гүний хоолой 100 орчим малчин өрхийн бэлчээрийг үгүй болгосон тооцоогоор бодож үзвэл сөрөг нөлөө үзэх өрхийн тоо 1000 хол давна. Энэ төсөлд газарт орох газрын хэмжээ: 730 сая м3 усан далан, 25-30 мВт усан цахилгаан станц, 1000 км усан хоолой, түүний дагуу өргөх станц 10, ус гаргах цэг 500-аар тогтохгүй бөгөөд ихээхэн хэмжээний газрын эвдрэл дагуулах юм. Орхон голын усны нөөц, дундаж урсац сүүлийн жилүүдэд буурч зарим газар тасарсан гэж ч нутгийн иргэд ярьдаг. Харьцуулах зорилгоор усан сан байгуулж болох хэмжээний Ангара голыг авбал түүний жилийн дундаж урсац нь 4530 л\сек байх бөгөөд энэ хамгийн том гол бас биш. Тэгвэл Орхон голынх 44.1 л\сек байх бөгөөд Монголд том гэгдэх гол байхгүй гэдгийг харуулж байна. Монгол улсад өмнө нь байгуулсан УЦС-уудын эдийн засгийн өгөөж, жигд болон тогтвортой ажиллаж байгаа эсэх, эдгээрийн нийгэм ба экологийн нөлөөллийн үнэлгээ хийгдээгүй байдгаас үзвэл гаргаад тавих эерэг жишээ байдаггүй бололтой.

Байгаль экологийн нөлөөний хувьд өгөх өгөөжөөсөө илүү хор нөлөө асар их тул олон улсын хэмжээнд усан цахилгаан станц, ус хуримтлуулах далангууд, урсацыг өөрчлөх, тохируулах төслүүдээс татгалзаж байна. Жишээлбэл, ДБ, мөн АНУ засгийн газар усан цахилгаан станц санхүүжүүлэхээс татгалзсан шийдвэр гаргалаа. Олон улсын түвшинд цэвэр цэнгэг ус ховордож байгаатай холбогдуулан цэвэр усыг уул уурхай, хүнд үйлдвэрт ашиглахгүй байх зарчим тогтоогоод ажиллаж байна.

Дэлхий нийтээрээ хуурайшиж, цэнгэг усгүй болох магадлал нэмэгдсээр байхад эрдэс баялгаа ухаж гадагш зөөхийн төлөө усны нөөц багатай, угаас гадагш урсаж байх жамтай хэдэн голоо бусниулах нь зөв үү гэдгийг НҮБ-ын зөвлөмжийн дагуу нарийн үнэлгээ хийсний үндсэн дээр нутгийн ард түмэн шийдэх нь зөв.

Оюу Толгойн Хяналт” ТББ

Хаягууд

0 Сэтгэгдэл бичэх: “Усгүй бол соёл үгүй, хөгжил үгүй, амьдрал үгүй!”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Бидэнтэй дараах сувгуудаар нэгдээрэй.

Жиргээ

September 2017
M T W T F S S
« Aug    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  

Google Analytics Stats